Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барих Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шавыг Сонгинохайрхан уулын бэлд тавьж, бүтээн байгуулалтын ажил нь эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ёслолд оролцох үеэрээ бүтээн байгуулалтыг цаг хугацаанд нь эхлүүлэх боломжийг бүрдүүлэхэд хүчин чармайлт гаргасан АНУ-ын ард түмэн, Засгийн газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш, гүйцэтгэгч компани болох БНТУ-ын МАПА групп, Монголын мянганы сорилтын сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хувийн хэвшил, эрдэмтэн судлаач, бусад байгууллага, хамт олонд талархал илэрхийлэв. Тэрбээр … Continue reading Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ